УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөснөөр АН УИХ-д бүлэггүй болж, зөвлөл гэсэн статустай үлдсэн. Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд намынхнаа хөөж, энэ намд С.Эрдэнээс өөр хүн үлдэх нь үү гэж санаа зовох хүн ч цөөнгүй. Саяхан С.Эрдэнэд хөөгдсөн Д.Энхсайхан Ж.Батзан, Лу.Болд хоёрын намд элссэнээ зарлалаа. Д.Энхсайхан өмнө нь АН-ын буянаар 2013-2016 онд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж чамгүй "мөнгө унагасан" гэж хардагддаг. Д.Энхсайхан цахим хуудастаа "Огцор гэж хэлснийхээ төлөө АН-ын дарга С.Эрдэнэд хөөгдсөн болохоос биш АН -ын гишүүддээ хөөгдөөгүй хүн шүү.Хэн нэгэн хүнд оюун санаагаа хүлүүлж хамраа дөрлүүлж явахыг хүссэнгүй өөрийн бодол нийгмийн захиалга цаг үеийн түүхэн шаардлагаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намд гишүүнээр элслээ.МУ одоогоор 3 наяд $ баялагтай 30 -н жил зөөлөө цалин 300$ хэвээрээ.Засгийн эрх ард түмний гарт биш олигархуудын гарт байна. Ард түмний амьдралд наалдахгүй байгаагын учир нь offshor kazino бусад кастын систем.Зарим хүмүүс АН-аас гарлаа уравлаа гэх байх цаана чинь эдийн засаг улс төрийн бүлэглэл эх орноос минь урваад байна гэдгийг хэлмээр бна.Надтай хамтран ажиллаж дэмждэг байсан олон мянган АН ын гишүүддээ хүндэтгэж явдгаа илэрхийлээд Монголын ирээдүй хойчийн төлөө цөвүүн цаг нь эцэс болж сайн цаг нь ирэхийг ерөөе.Монголын заяа их МАНАН-ийн эсрэг Н.Алтанхуяг болон шударга 5 гишүүн тодотголтой хоншоор зааж гарч ирсэн Ж.Батзандан, Л. Болдоо дэмжнээ" гэж бичжээ. Халааснаасаа гэнэтхэн ШИНЭ намын батлахыг гаргаж ирсэн Д.Энхсайханыг аль эрт Ж.Батзандангийн намд элсчихсэн "урвагч" юм биш үү" гэж байна.