
Б.Ганхуяг гэдэг шижигнэсэн залуу 2018 оны 4-р сард төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК гүйцэтгэх захирлаар томилогдсон. Албан тушаалд томилогдонгуутаа хамгийн олон буюу 150 гаруй хүнийг ажилд авчээ. Үүнээс тал хувийг нь удирдлагын аппаратад оруулсан нь 2016 онтой харьцуулахад дарга, захирлын тоог 35 хувиар өсгөсөн байна. Албан тушаалын зорилго, чиг үүрэг үйл ажилагаа тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй, сонгон шалгаруулалтгүйгээр хүний нөөцийг бүрдүүлэх нь газар авчээ. Компаний газар нэгжүүдийн чиг үүрэг, үйл ажиллагаа нь давхардалтаар дүүрсэн. “ЭТТ”-н хөгжлийн бодлого, стратеги, бизнэс төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх чиг үүргийг Бизнес төлөвлөлт, инновацын болон Эдийн засаг хөрөнгө оруулалтын гэсэн 2 хэлтэс гүйцэтгэдэг. Шинээр болон хэрэгжиж байгаа төслийг Төслийн удирдлагын хэлтэс, Дэд бүтцийн хэлтэс, Бизнес төлөвлөлт, инновацын болон Эдийн засаг хөрөнгө оруулалтын гэсэн 4 хэлтэс хариуцдаг. Компани санхүү, тайлан тооцоо гаргах чиг үүргийг Санхүүгий хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн болон Эдийн засаг, хөрөнгө оруулалтын гэсэн 3 хэлтэс давхардуулан хийж байна. Компаний удирдлагыг хангах 60 гаруй хүнтэй Ерөнхий удирдлагын нүсэр газар байсаар атал Б.Ганхуяг нь дэргэдээ нийт 9 хүнтэй Гүйцэтгэх захирлын ажлын алба гэгчийг байгуулжээ. Компаний газар, хэлтсийн дарга нартай ижил чиг үүрэгтэй менежер гэх 9 хүнийг сарыг бараг 4 сая төгрөгөөр цалинжуулан ажиллаж байна. Компаний дэд захирлууд нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд “ордог” ч сарын 5,0 саяас илүү цалинтай “зөвлөх”, “ажлын албаны дарга” гэх мэт зөөлөн суудалд хөнгөхөн шилжин морилдог. Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай зөвлөх болж манджээ. Захиргаа удирдлагын газрын захирал Ө.Сумьяабаатар Засаглал хариуцсан ахлах зөвлөх гэх хачирхалтай албан тушаалд заларсан. Борлуулалтын газрын захирал О.Хатанбаатар нь Борлуулалт хариуцсан маркетингийн зөвлөхөөр тодорчээ Хууль зүйн газрын захирал Э.Онон хуулийн ерөнхий зөвлөх болсон гэх мэт ... Компаний удирдах албан тушаалд ажлын байрны шалгуур үзүүлэлийг хангаагүй хүмүүс ажилладаг нь хэвийн үзэгдэл болжээ.
-Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын захирлаар багш-орчуулагч
-Маркетингийн ахлах мэргэжилтэн – аялал жуулчлалын мэргэжилтэн
-Дэд бүтэц, тээврийн ахлах мэргэжилтэн –түүхч-философич
-Захиргааны хэлтсийн дарга –олон улсын сэтгүүлч гэх мэт ...
Гэтэл олон сарын турш энэ компани хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүйн төлбөрийг төлж иржээ Нүүрс ачих буулгах гэх мэт хүнд ажилд тавьж болохгүй ч дээрхи хүн олонтой, хөнгөн ажилтай офисын орон тоондоо хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг багтаая гэвэл багтааж болохоор л байсан. Гэсэн ч тэрний оронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн нөхөн төлбөрийг сар бүрд төлж явахыг илүүд үзжээ. Шилэн дансны баримтаар энэ оны 1-р сард энэ төлбөрийн 45,4 сая төгрөгийг төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны 12-р сарын төлбөр аж. Тус компани 2019 оны шилэн дансны мэдээллээ одоо болтол оруулахгүй “гүрийсээр” явна. Өнгөрсөн жилд ч энэ төлбөрийг төлж байсан гэж харагдахаар байна. Ингээд энэ оны 2-р сард 46,3 сая, 3-р сард 45,6 сая, 4-р сард 42,5 сая, 5-р сард 24,1 сая төгрөгийг тул тус төлжээ. Нүүрс олборлодог, борлуулдаг компанид философич, түүхч, аялал жуулчлалын мэргэжилтэн ажиллаж болдог мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж болдоггүй аж.




