Өлзийт сумын ИТХ-ын сонгуульд АН, МАН хоёрын суудлын харьцаа 1-ээр буюу тун ойрхон зөрж МАН илүүрхсэн ч тул ИТХ-ын хуралдааны урд шөнө Дундговь аймгийн МАН-ын гурван тэргүүлэгч очиж шөнөжин эргүүлд гарчээ. Яагаад ийм хүчирхэг эргүүл гарсан бэ гэвэл сумын Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Б.Гасрандорж энэ хурлаар олонхийн дэмжлэг авч чадахгүй унах магадлал байсных. Б.Гасрандорж нь ажил алба хайн энэ нутаг дахь хамаатан саднаа бараадаж Улаанбаатараас ирээд хэдэн жил болсон ч саяны сонгуульд аймгийн ИТХ-д нэр дэвшээд уначихаад байсан нь энэ ийнхүү намынхаа дэмжлэг хүсэхэд хүргэжээ. Харин ч азаар Гасрандорж нэр дэвшиж чадсан ч АТГ-ын хяналтаар ороод “Төрийн албанд 3 жил ажиллах хуулийн шаардлага хангаагүй”-гээс бүдэрч өөр хуулийн шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэн томилгоог шийдэх тухай 2020- оны 11-р сарын 17-ны 05/12773 тоот аймгийн Засаг даргын бүрэн эрхээ хэзээ мөдгүй шилжүүлэх О.Бат-Эрдэнэд ирсэн өдөр нь яаравчлан Б.Гасрандоржийг Өлзийт сумын Засаг даргаар хууль зөрчин томилж ажлыг хүлээлгэн өгчээ. Төрийн албанд огт ажиллаагүй, хувийн дээд сургуульд цөөн сар ажилласан гэх, мөнгө төгрөгтэй холбоотой хэл ам дагалдаг Б.Гасрандорж гэх энэ хүнийг бүр нэг сумын Засаг даргаар томилуулах, хууль бус энэ томилгоог хэвээр хадгалахыг шаардаж суудаг УИХ-ын гишүүн, эрх баригч МАН-ын дээгүүр албаны хүн байдаг гэх яриа ч тархжээ. 2020 оны 11-р сарын 3-нд хуралдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас нэр дэвшсэн Ц.Мөнхбатыг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Аймгийн Засаг даргаар батламжлахгүй энэ 12-р сарын 1 хүртэл хүлээсэн нь ч дээрх хууль зөрчсөн томилгоог зөвшөөрөх, эсэхээр барьцаалсан тухай мэдээлэл байна. Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Мөнхбат өмнөх Засаг даргын хууль бус томилгоог буцаах уу, эвлэрэх үү, энэ томилгоонд яаж хандах нь шударга ажиллах эсэхийн эхний шалгуур гэж олон нийт ажигласаар байна.
