alim.mn | 2024.10.19
Хятадын Хайнань мужийн экс захирагчийн байшингийн подвалоос 13,5 тонн алт гарчээ

Энэ нь 268 тэрбум юань буюу 30 тэрбум евротой тэнцэх хэмжээний алт гэнэ. Уг алтыг Хятадын хуулийнхан өмнө нь Хайнань мужийн захирагчаар ажиллаж байсан өдгөө 58 настай Занг Куйгийн байшингийн подвалаас хурааж авчээ.  Экс захирагч нь энэ баялагаараа Хяятадын хамгийн баян хүн гэх тэрбумтан Жек Магаас ч илүү чинээлэг  болж таарчээ. Форбес сэтгүүлийн жагсаалтаар “Али Баба” компанийг үндэслэгч нь 37 тэрбум долларын хөрөнгөтэй гэдэг. Тэгвэл экс захирагчийн хөрөнгийг долларт шилжүүлбэл Жек Магаас ч баян аж. Занг Хуй өмнө нь Хайнань  мужийн төв болох есөн сая хүн амтай Хайкоу хотын намын хорооны даргаар ажиллаж байгаад мужий захирагч болжээ.  Тэрээр эрх баригчдын авлигалын эсрэг компанип ажлаар илэрсэн 17 дахь төрийн өндөр дээд албан тушаалтай болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр экс захирагчаас хураасан алт нь Литви улсын алтны нөөцөөс ч их гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөдөөний хүн
4 жилийн өмнө
103.212.118.152
үүнийг яах гэж тавьсан юм бэ? манай томчууд энэ хүнээс давуу баян болох гэж биднийгээ улам илүү шулна даа.
Төстэй мэдээ