Өчигдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал цахимаар зохион байгуулагдлаа.
Цахимд хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэлийг бүх гишүүнд танилцуулсан.
Түүнчлэн энэ хурлаар зарим Спорт Холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар нэр бүхий гишүүдийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн , Монголын Хүндийг өргөлт , Волейбол , Бокс ,Жүдо, Бадминтон, Чөлөөт бөхийн холбоод, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта" Олимпынн зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн, Гишүүдийн хурлаас доорх нэр бүхий 11 хүнийг шинээр баталлаа.
- Т.Мөнхбаяр- Монголын боксын холбоо, Ерөнхийлөгч
- Х.Болдбаатар –Монголын жүдо бөхийн холбоо, ахлах дасгалжуулагч
- П.Гансүх- Монголын чөлөөт бөхийн холбоо, Ерөнхийлөгч
- Г.Даваадорж- Монголын хүндийг өргөлтийн холбоо, Дэд ерөнхийлөгч
- С.Үенбаатар- Монголын Хүндийг өргөлтийн холбоо,Ерөнхий нарийн бичгийн дарга
- Т.Гантулга- Монголын бадминтоны холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ц.Чингарьд - Монголын волейболын холбоо , Ерөнхийлөгч
- Б.Мөнхдөл - Монголын волейболын холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга
- Б. Ариун-Эрдэнэ- Булган аймгийн “Москва” Олимпын зөвлөл, дарга
- Я.Хоролсүрэн- Орхон аймгийн “Атланта” Олимпын зөвлөл, дарга
- Э.Энхмөнх- Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпын зөвлөл, дарга
МҮОХ нь өдгөө нийт 75 спортын холбооны 179 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өчигдөр 103 гишүүн цахим хуралд оролцсон байна.
