Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сард гарсан билээ.
Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбоотой хүмүүсийг байцааж мэдүүлэг авч, мөн аминд нь хүрсэн гэх дэслэгч Г-г цагдан хориод байгаа мөн үүрэгт ажиллаас нь чөлөөлсөн. Харин амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 50 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон билээ.
Талийгаач цэрэг цэргийн албанд татагдахаас өмнө Энэтхэг улсад ламын сургуульд дөрвөн жил шавилан суугаад лам болоод ирсэн.
