alim.mn | 2024.10.20
МӨНХ ТЭРЭЛЖ амралтанд хэсэг залуус архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа

 

Энэ сарын 5-наас 6 руу   шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар  хороонд байрлах Мөнх Тэрэлж амралтын газар иргэн  М цээжин тус газраа хутгалуулж нас барсан хэрэг гарсан

ТОДРУУЛБАЛ Мөнх Тэрэлж амралтын газарт  өдрийн 16:20 минутын орчим 30 гаруй  залуус  амралтын газар архидан согтуурч,согтууруулах ундаа хэргэлсэн үедээ хоорондоо маргалдаж нэгнийгээ хутгалсан  онц ноцтой хэрэг гарсан байна

Уг хэрэг нь шөнийн 03:00 цагийн үед үйлдэгдсэн   бөгөөд 23 настай М цээжин тус газраа хутгалуулан амиа алдсан байдалтай олджээ. Хэрэг гарсан үед байсан 30 гаруй залуус хамт байсан бөгөөд   20  гаруйг нь  саатуулсан 9 залууг нь одоогийн байдлаар  эрэн сурвалжилж байна.

Ковид-19тэй холбоотой УОК-ийн шийдвэрээр амралтын газруудын үйл ажилагагаа хязгаарласан боловч тус хэрэг амралтын газар болсон хэмээн эх сурвалж мэдээлэлээ. одоогоор тус хэргийг  Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ