alim.mn | 2024.10.20
Нийтийн тээврийн хэрэгсэлийн тоог нэмэгдүүллээ.

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөрөөс эхлэн нийтийн тээвэрийн хэрэгсэлийн тоог 641 болгон нэмсэн.Тэгвэл өчигдөрийн байдлаар  нийтийн тээврээр үйлчлүүлсэн хүний тоо 110898 байсан.Эдгээрээс 63 хувь нь энгийн картаар зорчсон иргэд байсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, гэх мэт 10 гаруй автобусны буудал хөдөлгөөн ихтэй, мөн өндөр ачаалалтай байдаг. Шалтгаан нь гэвэл эдгээр буудлаас зорчигчид хамгийн их дамжидаг. 

Үүнтэй холбоотой Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа:

“Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн их байна. Хяналтын байцаагч нар зорчигч хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо буурахгүй байна” хэмээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ