alim.mn | 2024.10.19
Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд анх удаагаа монгол эмэгтэй сонгогдлоо

Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казакастаны Алматын хотод боллоо.Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтөөд зогсохгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байна.

П.Буяндэлгэр нь азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн юм.

Тус зөвлөлд Монгол БНСУ Япон Киргистан Казахстан Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр казахстаны дуалет турлыханов дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогдсон.

П.Буяндэлгэр нь сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо мөн Улаанбаатар спортын менежментээр компани зэрэг газарт гадаад харилцааг нь хариуцан ажиллаж байсан туршлагай юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ