alim.mn | 2024.10.20
Харуулын даргаа буудан зугтсан хилийн цэргийн 0214 ангийн дарга Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Энэ сарын 08-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан билээ. Тагнуул болон хилийн цэрэг, цагдаагийн байгууллага хамтарч эрэн хайх ажиллагааг явуулж хоёр цэргийг ууланд бүгсэн байхад нь баривчилсан. Одоогоор тэднийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна. 

Хэрэг үйлдсэн цэргүүд "Харуулын даргын дэгдэлт дарамтыг тэсч чадахгүй ийм зүйл хийчихлээ" гэж гэрийнхэндээ хэлсэн байдаг. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тухайн цэргийн ангийн дарга, хурандаа Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Харин түүний оронд хурандаа В.Батжаргалыг томилжээ. Дашрамд дуулгахад, дээрх хилийн цэргийн 0214 дүгээр ангид хоёр сарын өмнө офицер өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарч байсан юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
3 жилийн өмнө
202.179.27.83
Орчин үеийн залуус 70-80 оныхон биш шүү дээ одооны хүүхэд яавч гарын даахгүй одоо энэ дэглэлт гэдэг юм устах ёстой бид өөр нийгэмд амьдарч байна иддэг хоол унд өөр болчихсон шүү дээ харамсалтай байна даа.
Төстэй мэдээ