alim.mn | 2024.10.20
О.Цогтгэрэл: С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй.

СЕХ гэдэг байгууллага эрх баригч хүчний заавраар парламентад суудалтай намын нэр дэвшигчийн материалыг авах үгүйг шийдэж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна.

Дөрөвдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэхээс татгалзсан. Одоо дахин ямар лавлагаа гарч ирэхийг харъя. Бид тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжинэ" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ