alim.mn | 2024.10.20
Д.Амарбаясгалан: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын АН-ыг булаалдсан тэмцэл ийм байдалд хүргэлээ

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгчийн сонгуульд парламентын нэг нам нэг нэр дэвшигч дэвшүүлэх ёстой. Гэтэл АН хоёр хүн нэр дэвшүүлээд талбай дээр өлсгөлөн зарлаад 2 хонож байна. АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч байсан болон байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга  нарын АН-ыг булаалдсан тэмцэл ийм байдалд хүргэлээ.

АН-ын энэ асуудал төрийн асуудал биш, МАН-ын асуудал ч биш. Цэвэр өөрсдийнх нь дотоод асуудал. Талбай дээр байгаа УИХ-ын гишүүд  нэг намын дарангуйлал тогтлоо гэж яриад байх юм. Ардчилалд шилжээд 30 жил болсон Монголд нэг намын, нэг хүний дарангуйлал тогтох ямар ч боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа.

1990 онд огт өөр нөхцөл байдалд ардчилагчид  өлсгөлөн зарлаж байсан. Гэтэл  технологиороо өнөөдөр өнөөдөр улстөр хийж болохгүй. Өнөөдөр МАН ч талбай дээр гарч бас өлсөж, жагсаж чадна. Гэхдээ ковидын нөхцөл байдал амаргүй байна.

Нийтдээ 150-иад хүний алтан амь үрэгдсэн хүнд нөхцөлийг бид даван туулж байна.

Бид 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй.  Ийм байхад та нарын Ерөнхийлөгч болох хүсэл ард түмний эрх ашгаас дээгүүр байж болохгүй хэмээлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ