alim.mn | 2024.10.19
"М.Мөнхшүрийг цалингийн 20 хувиар торгож, Цагдаагийн алба хаагчид сануулга өгсөн" гэв

Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ үүргээ гүйцэтгэж, гудамж талбайд эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл тоож, ёс зүйгүй аашилсан гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тухайн мэдээлэл цацагдсаны дараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллийг үгүйсгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд” гэх группэд тухайн алба хаагчийн эхнэр У нь мэдээлэл үнэн бөгөөд нөхөрт нь сахилгын шийтгэл ноогдуулж, цалингийн 20 хувь хасаж шийтгэж буйд гомдолтой байгаагаа бичсэн гэх.

Харин энэхүү асуудалд ЦЕГ-ын ХМТ-ийн дарга хурандаа Б.Баатархүү:

“Албаны шалгалтын хүрээнд М.Мөнхшүрд 3 сар цалин хасах сахилгын шийтгэл ноогдуулсан. Харин нөгөө алба хаагчид сануулсан өгсөн” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ