alim.mn | 2024.10.19
Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хүний нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэж үзжээ

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэж үзжээ.

Тодруулбал, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан байдаг. 

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан  өнөөдөр буюу /2021.05.17/-ний өдөр шийдвэрээ эцэслэж, улмаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. 

Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шүүхийн мэдэгдэл Н.Өнөрцэцэгийг хүний нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэж үзэж буйг мэдээлж байгаа бол Н.Өнөрцэцэг нь шүүх Ц.Гарамжав бид хоёрын аль альных нь талд шийдвэрлэлээ. Биднийг нэгнээсээ уучлал гуйх шийдвэр гаргалаа хэмээжээ.
 
Шүүх хурлын талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “Шүүх эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй шийдлээ кккк. Хоёр жил маргасан бидний маргааныг ХУД-ийн анхан шатны шүүхийн гурван шүүгч дэнслэв.
Миний гаргасан хоёр хүсэлт, Ц.Гарамжавын гаргасан хоёр хүсэлтийг тус бүрт нь хангаж шийдлээ. Өөрөөр хэлбэл Ц.Гарамжав бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйхаар боллоо.
Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шантаажчин гэж хэлсэндээ уучлалт гуйхыг шүүхээс даалгаж шийдлээ.
Нэгдүгээрт: Ц.Гарамжавын 10 тэрбумын үүсмэл өр төлбөрийг сэтгүүлч мэдээлэхдээ ЗЭЭЛ гэж мэдээлсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл үүсмэл өр төлбөр гэж мэдээлэх байжээ.
Хоёрдугаарт Ц.Гарамжавын обьектрүү төсвийн 550 сая төгрөгөөр зам тавьсан. Гэхдээ энэ замын тавиулахад Гарамжав оролцсон нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эндээс харахад 10 тэрбумын асуудал байгаа нь үнэн, бас Гарамжавын обьектруу төсвийн 550 саяар зам тавьсан нь ч үнэн. Гагцхүү үгийн бөөс түүх зарчмаар шүүх шийджээ. Гэхдээ яахав ээ, гомдоод байгаа юм алга. 10 тэрбумын өглөгийг зээл гэж бичсэндээ, Ц.Гарамжавын обьектруу зам тавьсан нь Гарамжав оролцоогүй гээд уучлалт гуйчихаж болно. Их зүйл ойлгуулсан маргаан цаашдаа ч үргэлжилнэ” гэжээ.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ