alim.mn | 2024.10.19
Далай багшийн 86 насны ойгоор 8 сарлаг сэтэрлэлээ
Өнөөдөр 2021.07.06-нд 86 нас сүүдэр зооглож буй Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшдаа төрсөн өдрийн бэлэг болгож Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн малчид сарлагийн бяруу, шүдлэн, гунж нийлсэн нийт 8 сарлаг сэтэрлэлээ.
Тус 8 найман сарлагаас малчин Б.Доржсэмбийн цагаан зүсмийн сарлагийн бярууг Жавзандамба хутагт төв "Мал сэтэрлэх" аяныхаа мөнгөөр буюу 350,000 төгрөгөөр худалдан авч сэтэрлүүлжээ. Харин бусад 7 сарлагийг тус багийн малчид өөрсдөө Далай лам багшдаа бэлэг болгон сэтэрлэж буян хураасан аж.
Чулуут сумын Халуун ус багийн малчид үнэхээр Далай багштай барилдлагатай, хувьтай, буянтай сайхан малчид байна гэж магтагдаж байна. Сүсэгтэн олон Далай багшийнхаа насан урт, өлмий бат, лагшин тунгалаг, үйлс нь 3 цагт улам улмаар дэлгэрэхийн тухайд төрсөн өдрийн бэлэг болгон барьж мал сэтэрлэсэн буяны үрээр хамаг амьтан амгалан жаргалантай байж, эх болсон амьтны тусад төгс гэгээрэгсэд тоогүй олноор төрөх болтугай. Далай багш маань Монгол оронд дахин дахин залран ирж, номын хур буулгах болтугай гэж ерөөн сэтэрлэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ