alim.mn | 2024.10.19
Ц.Анандбазар 8.8 тэрбумаар 22 давхар байшин шиг цагаан суварга барина
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сонгогдсон тойрог Булган аймагтаа ажиллаж байна. Өчигдөр Ц.Анандбазар гишүүний санаачлагаар Ачуут баг буюу хуучнаар Эрдэнэдайчин Вангийн хүрээний Их Цагаан Суваргыг бүтээх, шав тавих ёслолын ажиллагаа болжээ. Уг ёслолын ажиллагаанд тавьсан шавыг адислахаар Төвөд ринбүүчи Хансүр Жадо тэргүүтэй олон лам очиж, газар нутаг аргадан тахиж ном хурсан байна. Шавыг Чин ван Ханддорж удирдан санаачилж 1904 онд анх босгож байсан Чин вангийн хүрээ Дашчойнхорлон хийдийн босгожээ. Ц.Анандбазар гишүүний бариулах суварга 22 давхар барилгатай тэнцэх, 8,8 тэрбум төгрөгөөр босох эв нэгдлийн бэлэгдэл “Их цагаан суварга” гэнэ. Үүнийг хоёр жилийн дотор босгож сүсэгтэн олныг баясгана гэж амлалаа. Мөн доод давхартаа Анхдагч Алдартаны музейтэй байхаас гадна шөнийн цагаар ч олон өнгийн үзэмжит гэрлээр гэрэлтэх гэнэ. Уг төслийн анхны санхүүжилтийг “Содмонгол групп” эхлэн гаргана гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.74.118
энэ ана
зочин
3 жилийн өмнө
192.82.74.118
энэ анандбазар vvнийхээ оронд хегжил муугаар дуудуулдаг аймагта 8.8 тэр бум тегрегеерее нэг сайхан эмнэлг бариж егехгvй дээ
Төстэй мэдээ