alim.mn | 2024.10.19
Монголын шүүхийг цахимжуулахад ХБНГУ 1.5 тэрбумаар тусална

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ дэмжлэгийг шүүхийн цахим сангийн өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг хүссэн байна. Тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ