alim.mn | 2024.10.19
Ж.Алдаржавхлан Б.Мягмар нар 70 гаруй мянган иргэний эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт хийлээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар Ж.Алдаржавхлан нарын санаачилгаар ХУД-ийн ӨЭМТ-дэд 400 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж олгож байна.

Ж.Алдаржавхлан: 

- Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон өөрсдийн хөрөнгөөр энэ онд дүүрэгтээ 800 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийж байна. Ер нь Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Яармагт 300  ортой нэгдсэн эмнэлэгт баригдах гэж байна. Одоогийн ХУД-ийн Эрүүл мэндийн төв ирэх жил шинэчлэгдэж, 100 ортой, олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болно. 

Б.Мягмар:

- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт 2021 онд 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хөрөнгөөр Хан-уул дүүргийн баруун бүсийн алслагдсан хороодын ӨЭМТ-үүдээ дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж байна. Цар тахлын үед ачааны хүндийг ӨЭМТ үүрдэг. Гэвч өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын нэг иргэний зардлаар санхүүждэг учир нэн шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чаддаггүй. Ард иргэдийн зүгээс ч өрхийн эрүүл мэндийн төвийн чанар, үйлчилгээг сайжруулахыг шаарддаг. Тиймээс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд өрхийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр 400 сая төгрөгийн төсвийг тусгасан. Энэ хөрөнгөөр нярайн жин, зүрхний аппарат, шинээр ашиглалтад орсон эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж болон шүдний эмнэлэгт бор машинуудыг энэ удаа гардуулж өглөө. 

“Амин  тус ”  БГБХН   өрхийн  эрүүл  мэндийн төвийн дарга Д.Туул:

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дүүргийнхээ алслагдсан хороодод шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж байна. Энэ нь дүүргийн баруун бүсийн 70 гаруй мянган хүн амын эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ингэснээр ӨЭМТ-ийн чанар, хүртээмж, үйлчилгээ сайжирч, иргэддээ илүү их хүртээмжтэй болж байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ