alim.mn | 2024.10.19
Диана гүнж 79 даашинзаа дуудлага худалдаагаар зарж 5 сая доллар цуглуулан хандивласан

Хүмүүсийн зүрх сэтгэлд 36 настай үүрд үлдсэн дэлхийн гүнж Диана нас барснаас хойш 24 жил өнгөрчээ. Тэрээр 1997 оны 8 сарын 31-ний шөнө Парис хотын Альма талбайн газар доорх гарцанд аймшигт ослоор нас барсан юм. Диана гүнжийн амь үрэгдсэн ослын шалтгаан одоог хүртэл таавар, таамгаар дүүрэн байдаг. Диана гүнж тэр үед болзож байсан Египетийн тэрбумтан Мухамед Аль-Файедтэйгаа хамт осолд орж хоёулаа нас барсан. Ослын дараа жолооч нь согтуу байсан, папарацци зурагчдаас зугтаж явахдаа өндөр хурдтай явснаас болсон, Хатан хааны гэр бүл, нууц албаныхан урьдаас төлөвлөсөн гэх зэргээр олон цуу яриа гардаг. Уг ослоос амьд үлдсэн цор ганц гэрч, гүнжийн бие хамгаалагч Тревор Рис Жонс толгойдоо хүнд бэртэл авснаас ой санамжаа алдсан юм.

 Диана гүнж 1961 оны 7-р сарын 1-ний өдөр Английн Сандрингхам хотод төрсөн. Эдүгээ амьд сэрүүн байсан бол 60 настай байх байлаа. Диана гүнж Жон Спенсер Өрл Спенсер нар 3 дахь охин. Диана гүнж Швейцарьт сурахаар ирэхдээ энд ирээдүйн нөхөр ханхүү Чарльзтай танилцсан. Диана 19 насандаа  Уэльсийн ханхүү Чарльзтай сүй тавьж, 20 насандаа буюу 1981 оны 6-р сарын 29-ний өдөр хуримлажээ. Тэдний хуримыг үзэхээр Лондон хотод 600 мянган хүн цуглаж, дэлхий даяар 750 сая хүн хуримын ёслолыг телевизээрээ шууд үзсэн нь тухайн үедээ рекорд болжээ. 1982 оны зургадугаар сарын 21-нд ууган хүү Уильям Артур Филипп Луйс нь хорвоод мэндэлсэн. Хунтайж Уильямыг хоёр нас хүрдэг жил буюу 1984 оны 9 сарын 15-нд дүү Хенри Чарльз Альберт Дэвид буюу хунтайж Харри мэндэлжээ. Хүмүүнлэгийн үйлстэн Диана гүнж дэлхийн олон оронд айлчилж, өвчин зовлонд учирсан хүмүүстэй уулзаж, сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байв. Тэрээр өөрийн 79 даашинзаа дуудлага худалдаагаар зарж, 5.79 сая ам.доллар цуглуулан ДОХ, хөхний хорт хавдартай хүмүүсийн эмчилгээнд хандивлажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ