Хоккей,цана зэрэг өвлийн спортын төрлөөрөө алдартай Швед улсад гэнэт бөхийн хорхойтнууд нэмэгджээ. Тус улсын хамгийн алдартай эмэгтэй бөхчүүдийн нэг нь Йенни Франссон (Jenny Fransson) юм. Түүнийг Токиогийн Олимпийн найдвар хэмээн магтаж байсан. Гэсэн Олимпийн найдвар нь итгэл алдаж сэргээшийн шинжилгээнд унажээ. Өнгөрсөн сарын 9-нд өгсөн шинжилгээгээр Йенни Франссоноос метилтестостерон гэдэг хориотой бодис илэрсэн. Сэргээшийн хариуны шуугиан дэгдмэгц Олимпийн найдвараа улс орон даяараа үзэн ядаж эхэлсэн тухай Dagens Nyheter сонинд мэдээлжээ. Үзэн ядсан, гутаан доромжилсон, хараан зүхсэн сэтгэгдлүүдээс болж хөөрхий бөх Инстаграмм дахь хаягаа хаяжээ. Хүмүүс түүнийг Шведээс зайлахыг шаардаж зарим нь үхэлийг хүртэл “ерөөсөн” гэнэ. Йенни Франссон сэргээш хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай П.Орхон шиг “хорон санаат явуулгад өртсөн, хамт бэлтгэл хийдэг нөхөд маань л хорлосон байх” гэж мэдэгджээ.
https://www.dn.se/sport/jenny-fransson-utsatt-for-hat-folk-tycker-att-jag-ska-do/
