alim.mn | 2024.10.19
Д.БАТСҮМБЭРЭЛ LFA-ЫН 8 ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА
Америкийн холимог тулааны Legacy Fighting Alliance холбооны 117 дахь тэмцээн АНУ-н Калифорни мужийн Пресно хотод зохион байгуулагдлаа. Монгол улсыг төлөөлж, хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны тамирчин хошууч Д.Батсүмбэрэл 77 кг жинд өнөөдөр Монголын цагаар 10.00 тулалдаж АНУ-ын тамирчин Emilio Williams-ыг I үед боолт хийж хугацаанаас өмнө яллаа. Манай тамирчин энэ тулаанд ялснаар 8 ялалт 2 ялагдал гэсэн амжилттай болж байна. Хилчин тамирчингийн хувьд Mонголын холимог тулааны MGL-1 холбооны 77 кг жингийн 3 удаагийн аварга, DragonHouse холбооны 77 кг жингийн аваргын бүсийг 2017 онд эзэмшсэн юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ