alim.mn | 2024.10.19
АН-ын 30 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх 5 сая төгрөгийн шагнал авна
Ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Энэ нь Ардчилсан намын 30 жил, “Үндэсний анхдугаар чуулган”-д зориулсан хүндэтгэлийн барилдаан юм. Бөхийн барилдаан 2021 оны 12-р сарын 04-ний бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 
Шагналын сан:
Түрүү бөх -5.000.000 төг
Үзүүр бөх -3.000.000 төг
Их шөвөг – 1.000.000 төг
Барилдах бөхчүүдийг 12-р сарын 02, 03-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Мөн 
Төр засгаас тавьж буй шаардлагын дагуу бөхчүүд болон үзэгчид вакцины 3-р тунд хамрагдсан байх эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатайг анхаарна уу! гэж 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО мэдэгдэж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ