Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов. Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө тодорхойллоо.

