alim.mn | 2024.10.19
ХАЛХ ЭХНЭРИЙН ХИЛЭН МАЛГАЙ
ХАЛХ ЭХНЭРИЙН ХИЛЭН МАЛГАЙ
Хэмжээ: Өндөр 20 см, диаметр 15 см
ХIX-XX зууны эхэн үе
Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй нэгэн гоёмсог малгайг онцлон танилцуулж байна. Монголчууд тэргүүндээ залдаг малгайгаа ихэд хүндэтгэн бэлгэшээж “Мандах төрийн малгай” хэмээдэг. Малгайгаа газар тавих, бүсэлхийнээс доош тавьж хүндэтгэлгүй хандах, дээш нь харуулах зэрэг цээрлэх ёс олонтой.
ХIX-XX зууны эхэн үед төрийн ёслол болон гоёл, хүндэтгэлийн үед халх эхнэр хүн хүрээтэй хилэн малайг өмсөж байв. Хамба хилэн хүрээтэй, улаан торгон утсан цацагтай, оройн сампинг мөнгөн сууринд шүр, оюу шигттгэн чимэглэсэн гоёлын малгай юм.
Хар хилэн хүрээ улаан торгон дотортой, улаан өнгийн нарийхан хос бүчтэй, улаан утсан цацагтай, дээрээ хаан бугуйвч, хатан сүйх дүрсэлсэн, ухаа торгон хос залаатай хилэн малгай. Уул малгай нь цайвар ногоон өнгийн хивсэгтэй, алтлаг саан утсаар өлзий хээ оёсон хар өнгийн тавжидтай. Оройн хэсэгтээ бадам цэцэг хэлбэрт шармал сууринд шүр, оюу шигтгэж үйлдсэн гоёмсог сампинтай ажээ.
KHALK WOMAN’S HAT
XIX-XX century beginning
Velvet, thread, coral, turquoise, brass. The velvet hat with red silken lining, pair of tie, red thread fringe, pair of tassel on the top decorated by coral and turquoise layed in gilded base

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ