Оюу Толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг эхлүүллээ
Оюу Толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг эхлүүллээ
Оюу Толгой төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх нөхцөлийг өнөөдөр баталгаажууллаа.
Мөн Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт гүйцэтгэв.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ