alim.mn | 2024.10.19
Л.Энх-Амгалан: НАДАД 1052 ИРГЭНЭЭС И-МЭЙЛ ИРЖЭЭ
НАДАД 1052 ИРГЭНЭЭС И-МЭЙЛ ИРЖЭЭ...
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "ЁС ЗҮЙН ЖИЛ" болгож, сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.
Захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч олон санал ирүүлжээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулж, арга хэмжээ авах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ.
Захидал ирүүлсэн хүн бүрт талархал илэрхийлье. Цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байх болно" гэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ