alim.mn | 2024.10.19
Д.Сосорбарам: Ерөнхийлөгч асан Х.Баттулга ял эдлэх ёстой хүн

Монголын Ардчилсан Холбооны  / МоАХ/ зөвлөгөөн өнгөрсөн амралын өдрүүдэд /2022-02-18/ болж МоАХ-ны үе үеийн гишүүд төлөөлөгчид уулзаж зөвөлгөөн хийсэн юм. Энэ үерэ МоАХ-нй ахмад гишүүдийн нэг болох МУСГЗ Д.Сосорбарам үг хэлсэн юм. Тэрбээр МоАХ-ны өнөөгийн тэргүүн, МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ял эдлэх ёстой хүн гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тэрбээр энэхүү зөвөлгөөний үеэр үгш хэлэхдээ “Монголд капитализм алга. Нөгөөтэйгүүр, бид социалист ухамсраасаа салаагүй. Миний нөхөд ч бас энэ ухамсраас салаагүй. Энэ үзлээс хаяж, коммунист үзэл суртлаас холдох хэрэгтэй. Монголын ардчилсан холбоо цаашид байх ёстой юу гэдэг нь өнөөдрийн зөвлөгөөнөөс хамаарна. Залуус сэрж 1990 оноос илүү одоогийн олигархжсан тогтолцооны эсрэг зогсч чадвал тун сайн. Харамсалтай нь, Монголын ардчилсан холбоо амьгүй, хүчгүй, үхээнц болоод 15 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хараат болсон. Тиймээс МоАХ  хэн нэгэн улс төрч, хувь хүнээс хараат бус болж чадвал хүн бүрийн эрх чөлөөг хамгаалж чадна. Үгүй бол Монголын ардчилсан холбоо тарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Монголын ардчилсан холбооны байрыг барьцаанд тавьсан тухай их яригдаж байна. Хэрэв үнэн бол нүглийн дээд нүгэл. Үүгээрээ холбогдох хүмүүс нь ял эдлэх ёстой” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганах
2 жилийн өмнө
202.126.89.36
Сосорбарам хууль бусаар Ард кино театрыг авч зарж ашиг олсон энэ хэрэг нь баригдаад шоронд орохдоо тулаад байгаа хүн дээ.
Төстэй мэдээ