alim.mn | 2024.10.19
Л.Энх-Амгалан: Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг багш л бүрдүүлнэ

Сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стресстэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраад айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.

Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97 дугаар сургуулийн багш ... нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давлагаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.

Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдна.

Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэнсмаа
1 жилийн өмнө
202.9.40.209
Үнэн шүү.багш нар минь ур дүйгээ сайжруул.хүүхдэд чин сэтгэлээсээ уучилж,хайрлаж сур.өөриынхөө хүүхдээс ч илүү сайн сайхан хандаж сур.зөөлөн аргаар ханд.дотносож харьц
дэнсмаа
1 жилийн өмнө
202.9.40.209
Үнэн шүү.багш нар минь ур дүйгээ сайжруул.хүүхдэд чин сэтгэлээсээ уучилж,хайрлаж сур.өөриынхөө хүүхдээс ч илүү сайн сайхан хандаж сур.зөөлөн аргаар ханд.дотносож харьц
дэнсмаа
1 жилийн өмнө
202.9.40.209
Үнэн шүү.багш нар минь ур дүйгээ сайжруул.хүүхдэд чин сэтгэлээсээ уучилж,хайрлаж сур.өөриынхөө хүүхдээс ч илүү сайн сайхан хандаж сур.зөөлөн аргаар ханд.дотносож харьц
дэнсмаа
1 жилийн өмнө
202.9.40.209
Үнэн шүү.багш нар минь ур дүйгээ сайжруул.хүүхдэд чин сэтгэлээсээ уучилж,хайрлаж сур.өөриынхөө хүүхдээс ч илүү сайн сайхан хандаж сур.зөөлөн аргаар ханд.дотносож харьц
Jai
10 сарын өмнө
45.151.163.178
Ι think thаt ѡhat үou said made a greɑt deal of sense. However, what about this? suppose ʏou composed a catchier post title? І meɑn, I don't want to tеll you hօw to run yοur blog, ƅut ᴡhat if ʏou aⅾded a post title to mayƄe get a person's attention? I mean Л.Энх-Амгалан: Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг багш л бүрдүүлнэ is a little boring. You migһt glance at Yahoo'ѕ front pɑge and see һow they wгite article headlines to grab viewers t᧐ օpen the links. Yоu migһt add a video or a гelated picture оr tѡο to gеt readers excited аbout еverything'νe got to say. In my opinion, it might mаke youг blog ɑ little bit more interеsting. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom
Төстэй мэдээ