alim.mn | 2024.10.19
МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг сонгожээ

 Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-нд боллоо. Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпийн медалийн буухиаг эхлүүлсэн гавьяатай. Монголын чөлөөт бөхийн спортоос төрсөн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч болон олимп, ДАШТ-ий медальтнууд, ахмад зүтгэлтнүүд, шүүгчдийн зөвлөл, 21 аймаг, есөн дүүрэг, биеийн тамир спортын хороод, чөлөөт бөхийн дэвжээ, клубууд, их дээд сургууль, мастеруудын холбооны 150 гаруй төлөөлөгч оролцсон аж.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө санал нэгтэй сонгосон байна.

Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэнг сонгожээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатар, дэд ерөнхийлөгчөөр П.Гансүх, Н.Батсайхан, Э.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар Азийн бөхийн холбооны генсек П.Буяндэлгэр нар ажиллахаар болсон байна. Түүнчлэн удирдах зөвлөлд 24, хяналтын хорооны зөвлөлд дөрвөн хүн багтсан юм. Хурлаар удирдах зөвлөлд дасгалжуулагчийн зөвлөл болон шүүгчдийн зөвлөлийн даргыг шууд оруулахаар шийдвэрлэсэн.

Х.Бадамсүрэн, П.Буяндэлгэр нар

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  1. Д.Алтанхуяг
  2. Б.Баттулга
  3. Ю.Батсайхан
  4. Г.Баясгалан
  5. Д.Бямбасүрэн
  6. М.Бямбадорж
  7. Б.Болд
  8. Г.Болдбаатар
  9. Н.Бүргэдаа
  10. Б.Гантогтох
  11. Н.Дүгэрсүрэн
  12. Г.Мандахнаран
  13. Х.Мөнх-Эрдэнэ
  14. С.Мөнхсүх
  15. Л.Нямсүрэн
  16. Г.Өсөхбаяр
  17. Ч.Раднаабазар
  18. Ж.Түмэн-Аюуш
  19. Л.Энхбаяр
  20. Б.Наранбаатар
  21. О.Пүрэвбаатар
  22. С.Батцэцэг
  23. Б.Оюунсүрэн
  24. П.Буяндэлгэр

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  1. Ц.Дуламсүрэн
  2. Б.Эрдэнэбаатар
  3. Б.Одончимэг
  4. Л.Мөнхчулуун багтжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ