alim.mn | 2024.10.19
МУГТ М.Уранцэцэг гэр бүл, дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг гэр бүл болон дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо. Тэрбээр урьд нь ярьж байснаараа ийнхүү мэргэжлийн спортод дахин хүчээ сорихоор болжээ. Жүдогийн дэлхийн хэмжээний тамирчин М.Уранцэцэг 32 насандаа өмнөө том зорилго тавьж, дахин эх орныхоо нэрийг мандуулахаар АНУ-ыг зорьсон гэнэ. Удаан бодож, зогсолтгүй зүтгэж байгаа болохоор амжилт гаргах биз ээ.
Удахгүй олон сайхан мэдээтэй уулзахын ерөөл тавьж,  М.Уранцэцэгтээ амжилт хүсье.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ