alim.mn | 2024.10.19
300 мал устгалд оруулсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна

Өнгөрөгч 2021 онд 500 сая төгрөгөөр Ховд аймгийн Дарви, Цэцэг, Зэрэг, Чандмань, Дөргөн сумдад "Босоо оргил" гэх ХХК төсөл авч сайн үүлдрийн мал нийлүүлсэн юм. Гэвч зарим сумдад нийлүүлсэн мал чанарын шаардлага хангахгүй байгаа тухай гомдол гарсаар буй. Тухайлбал, Дөргөн суманд нийлүүлсэн 300 малыг устгалд оруулжээ. Учир нь мялзантай мал тээвэрлэж авч ирсэн байж болзошгүй байгаа аж.

 Энэ талаар Ховд аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Б.Баярсүх тайлбар өгчээ. Тэрбээр "Мал устгахын тулд авч ирээгүй, үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр авч ирсэн. 300 мал устгалд оруулсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэжээ. Уг төслийг олгоход тус компанитай ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх өөрөө гэрээ үзэглэсэн. Харин түүний гэрээ үзэглэж төсөл олгосон компанийн нийлүүлсэн мал эхнээсээ асуудал дагуулж устгалд орж байгаа нь төвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдахад хүрч байна. Э


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ