alim.mn | 2024.10.19
Францын гэрэл зурагчны 1913 онд авсан зураг
YIII Богд Жавзандамба хааны төрийн Шар ордон буюу Дэчингалбын хийдийн өмнө талын шөргөн хашааны баруун талын Асарт хаалганы зургийг 1913 оны 7-р сард Францын гэрэл зурагчин Стефен Пассе авчээ.
Францын саятан, банкны захирал Альберт Канны “Дэлхийн эргэн тойронд” хэмээх дэлхийн олон улс орнуудын соёл, аж амьдралыг гэрэл зураг, кино хальснаа буулгах их төслийн хүрээнд Стефан Пассе монголчуудын амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгахаар 1913 онд хүрээнд ирснээр уг зураг бидний үед ийнхүү өнгөт гэрэл зургаар үлдсэн аж.
Уг Асарт хаалганы хажуу хавтас талд “Олон ван, засаг тайж нараас доош иргэд Та хүртэл үүн дор мориноос буу” хэмээн бичжээ. Богдын шар ордонд ирсэн хүмүүс энэ хаалганаас цааш морьтойгоо нэвтэрдэггүй байсан байна.
Шаравпэлжээлин буюу Билгийг Хөгжүүлэн Бадруулагч хийдийн өмнө буй Янпай хаалганы дэргэд мөн ийм бичээс байсныг хожим буулгажээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ