alim.mn | 2024.10.19
Дундговь аймгийн Засаг дарга нутгийнхаа логог солихоор 5 саяын урамшуулалтай уралдаан зарласан ч...
Дундговь аймаг саяхан логогоо шинэчлэх уралдаан зарлаж, түрүүлсэн уран бүтээлчийг 5 сая төгрөгөөр урамшуулахаа зарласан. Сүр дуулиантай зарлаж, цөөнгүй уран бүтээлчид оролцсоны эцэст логогоо хуучнаар нь үлдээхээр шийдвэрлэжээ. Энэ тухайгаа Засаг даргын Тамгын газрынхан Талархал гэж нэрлэж байгаад:  
"Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан аймгийн СҮЛД, ЛОГО-ны загвар шинэчлэх уралдааныг зарласан бөгөөд тус уралдаанд 1 байгууллага, 9 иргэний бүтээл ирснийг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн аймгийн сүлд, логог хуучин загвараар нь үлдээхээр шийдвэрлэсэн.
Монголын урчуудын эвлэл, Б.Бямбасүрэн, Г.Цэрэнсугир, Ш.Отгонжаргал, Д.Мөнхтамир, Ж.Жаргалсайхан, С.Батцоож, С.Отгонтөгс, Н.Отгонтуяа, Ө.Отгонсайхан нарын уран бүтээлчдэдээ шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье" хэмээн ур ухаанаа шавхан оролцсон оролцогчдоо тавлав.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ