alim.mn | 2024.10.19
Монгол залуу Солонгосын алдартай 2 жүжигчний хамтарсан кинонд оролцжээ
Кино дэлгэцнээ сайхан хайр, төгс зохицсон хос гарах гоё. Харин эсрэг тэсрэг дүрд тоглож, хоорондоо найрамдаж дайтах, залуус ч гоё. Солонгос драмд хэд хэдэн удаа хамтарсан Солонгосын нэртэй хоёр залуу хамтарч тоглосон нэг кино олон нийтэд хүрэхэд бэлэн болжээ. Энэ нь “Ан” (Hunt) гэдэг нэртэй, Каннын наадмаар нээлтээ хийх аж. Тус кинонд 20-иод насныхан Squid Game (Арваалжин тоглоом) киноны Сон Ги Хүний дүрээр нь, 30-аад насныхан New World (Шинэ ертөнц) киноны И Жа Сүний дүрээр нь, 40-өөд насныхан Sandglass (Элсэн цаг) киноны Пэг Жэ Хи-гийн дүрээр нь, 50-иад насныхан The City of the Rising Sun (Бүрхэг тэнгэр) киноных нь Хун Гигийн дүрээр нь сайн мэдэх И Жон Жэ жүжигчин гол дүрийг нь бүтээж, өөрөө найруулжээ. Найруулагчаар ажиллаж буй анхных нь кино. Нэрт жүжигчин анх 50 дөхсөн насандаа кино найруулжээ.
Нөгөө гол дүр нь алдарт Жүн Ву Сүн. "A Moment to Remember" (Үгүйлэн санахын цагт) кинонд Солонгосын хамгийн нэр хүндтэй эмэгтэй жүжигчинтэй хослон тоглосон.
Ийм сонирхолтой хоёр эрэгтэй жүжигчин дахиад хамтарлаа.  Анхны хамтрал нь “Бүрхэг тэнгэр”. Энэ киног найруулга, дүр, жүжигчний ажиллагаа үнэхээр сайн гэж шүүмжлэгч судлаачид үнэлдэг. Хамгийн сонирхолтой нь Энэ "Hunt" кинонд Монгол орлон тоглогч Нандин-Эрдэнэ оролцон тоглосон байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ