alim.mn | 2024.10.19
БАЯНХОНГОР аймагт найман иргэн 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна

Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс ХХОАТ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн  талаар мэдээлэл өглөө. Цалин болон түүнтэй адилтгах орлого нь НДШ хассаны дараа жилийн 120 сая төгрөг буюу сарын 10 сая төгрөгөөс дээш иргэдийн зөвхөн цалингийн орлогод шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулахыг тайлбарлав. Энэхүү татварын нэмэгдэл нь зөвхөн өндөр цалин бүхий иргэнд хамаарахыг онцоллоо.

  Тухайлбал Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн ААН-д ажилладаг гадаадын найман иргэн л нэг сард 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна.

Монгол Улсын хэмжээнд сард 10 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа 1300 орчим иргэн байгаа нь хүн амын нэг хувьд ч хүрэхгүй үзүүлэлт аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ