alim.mn | 2024.10.19
Туркэд газар хөдлөлтөнд бүрэн нурсан 250 айлын орон сууцны барилгын архитекторыг баривчилжээ

Газар хөдлөлтөнд нэрвэгдсэн тус улсын хууль хүчнийхэн барилгын салбарт мөрдлөг баривчилгаа хийж эхэлжээ. Хатай муж нь газар хөтлөлтийн нэг том цэг болсон агаад хохирол их учирсан. Тус мужид шинээр баригдсан 250 айлын орон сууцны “Renaissance Residential Complex” хотхон бүрэн нурж олон хүн амиа алдсан. Тэгвэл цагдаа нар тус барилгын архитектор Мехмэт Ясир Сосканыг Истанбулын нисэх буудлаас гадаад руу зугтах гэж байхад нь баривчилжээ. Архитектор их хэмжээний бэлэн мөнгөтөйгөөр Монтенегро руу нисэх гэж байхдаа баривчилагджээ. Туркийн олон нийт газар хөдлөлтөнд бус харин чанаргүй барилга барьсан барилгын компани, чанаргүй барилгыг ашиглалтанд хүлээн авсан түшмэдээс болж сүйрэл нүүрлэсэн хэмээн буруушааж байна.  Одоогийн байдлаар муж болон хотын удирдлагийн түвшиний 47 төрийн албан хаагч баригдаад байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen
1 жилийн өмнө
202.9.40.204
NGLd gesen chanargui barilga zundee bga.Gol n hunii muug uzehdee bish uridchilan anhaaruulj.suurind zuzaatgal ch gesen hiimeer uoma.
Зочин
1 жилийн өмнө
103.229.122.140
Манайхаар бол ЭКО Нямдаваа л юм даа
Төстэй мэдээ