Түүнд ийм “аз” тохиосон ч олзоо тээвэрлэж яваад цагдаад баригдаж машинаасаа салжээ. Болсон явдлын тухай цагдаа “...Зоон давааны хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 15 цагийн үед ... улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийг зогсоон шалгахад багааж хэсэгт нь нэг ногоон өнгийн шуудай байсан. Тухайн шуудайг жолооч Э гэх залуугаар онгойлгуулан үзэхэд нэг ширхэг тал загас гарч ирсэн. Тухайн загасны хэлбэр хэмжээ нь их том харагдсан учраас шалгуулахаар болсон ...” гэжээ. Шинжилгээгээр Улаан номонд орсон тул загас болох нь тогтоогджээ. Уг загасыг тээвэрлэж явсан “Эрдэнэт”-ийн ил уурхайн инженер Б.Э нь “...орой 21 цаг өнгөрч байхад Орхон аймгаас гарч шууд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хойд засмал замаар явж байгаад салж Сэлэнгэ голын эрэг дээр очсон. Тэгээд гадаа цас ороод хүйтэн байсан учраас машин дотроо найзтайгаа хоносон. Тухайн үед манай найз ганцаараа архи уугаад байсан. Өглөө 10 цагийн үед босоод манай найз загас барихаар дэгээ шидсэн. Би цааш ганцаараа хэсэг яваад бургасны ёроолд нэг шуудайтай зүйл байсныг олж харсан. Шуудайны амыг нээж харахад загасны тор, тал загас байсан. Би тухайн шуудайтай зүйлийг байсан газар нь орхисон ба цааш алхаад дэгээ шидэж хэсэг зогссон. Гэсэн ч юу ч баригдаагүй тул шуудайтай загасыг аваад машиныхаа тэвшинд хийсэн. Тэгээд Эрдэнэт рүү явж байгаад Булган аймгийн Зоон давааны замын цагдаагийн хяналтын постон дээр ирээд баригдсан...” гэжээ. Шүүх түүнийг ховор амьтан зөвшөөрөлгүй тээвэрлэсэн хэмээн нэг жилээр тэнсэж машиныг нь хураажээ.