alim.mn | 2024.12.21
Томилогдох эрхгүй атлаа Боловсролын хүрээлэнгийн захирал болсон П.Лхагвасүрэн, шийдвэр гүйцэтгэгч асан Б.Болортулга нарын ХЭРГЭЭС ...

Ийм нэгэн хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. 2020 оны 1-р сард нийтийн албанд томлогдох эрхийг хоёр жил хасуулах болох торгох ялаар шийтгүүлсэн П.Лхагвасүрэн нь мөн оны  4-р сард БСШУ-ын сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Улмаар том албан тушаалд томилогдон хоёр жил гаруй ажиллаж, улсаас 40 орчим сая төгрөгийн цалин авсан гэнэ. Нийтийн албанд томлогдох эрхгүй хүнд ийнхүү “ногоон гэрэл” асааж өгсөн хэрэгт тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Болортулга холбогджээ. Түүнийг Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1-дэх хэсгийн 7.1.3-дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”-ыг хориглох” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177-р зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ялтныг төрийн албанд томилсон, сонгосон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болон шүүхээс хориглолт, хязгаарлалт тогтоосон бусад эрх, зөвшөөрлийг олгосон байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлнэ” гэж, Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 1-р зорилтын 1-дэх хэсэгт заасан “хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, хууль журамд заасны дагуу холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хяналт тавих” гэж тус тус заасныг зөрчиж, нийгмийн даатгалын мэдээлэлд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүйн улмаас П.Лхагвасүрэнг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Боловсролын хүрээлэнгийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах боломжоор хангасан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэж яллажээ. Шийдвэр гүйцэтгэгч нь сар бүр уулзаж нийтийн албанд ажиллаж болохгүй гэдгийг хэлж байсан бол экс захирал нь Боловролын хүрээлэнг төрийн байгууллага биш харин эрдэм шинжилгээний газар гэж “бодож” явжээ. Нийтийн албанд томлогдох эрхгүй хүн захирал хийгээд зурагтаар гарч байгааг холбогдох албаныхан хожуу мэджээ. ТАЗ-өөс,  АТГ-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг хүргүүлсэн ч бичиг хэргийн ажилтан нь шийдвэр гүйцэтгэгчид өгөөгүй болж таарчээ. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорт мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ингээд 2021 оны намар л баттай мэдэж БСШЯ-нд бичиг хүргүүлсэн ч П.Лхагвасүрэн ажилласаар 2022 он гаргаад халагджээ.  Анхан шатны шүүх экс шийдвэр гүйцэтгэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Боловсролын хүрээлэнгийн захирал асангаас 39,8 сая төгрөг гаргуулж уг хүрээлэнд олгохоор болсон. Гэсэн ч давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийг цагаатгажээ. Тэрээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ял эдэлж буй ялтны амаар болон бичгээр гаргаж буй “би ажил хийхгүй байгаа” гэх үгэнд итгэж, сар бүр түүнийг биечлэн ирүүлэх бүртгэл хяналтаас өөр ажиллагаа хийгээгүй нь үүрэгт ажилдаа хайнга хандах гэмт хэргийн гол шинж болох мөн их хэмжээний хохирол учруулсан байхыг хангаагүй гэх үндэслэлээр цагаатгажээ.  Харин экс захирлаас иргэний журмаар 29 сая төгрөг нэхэгджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
1 жилийн өмнө
202.21.99.2
Дарга хийхийн дон тусчихсан хүүр вээ, ажлаа хийж байгаа бусдад гай болоод, гэртээ л хэвтэж байна биздээ сда чинь
Doxycycline
1 жилийн өмнө
178.159.37.142
doxycycline vibramycin - https://doxycyclinesale.pro/#
Prednisone
1 жилийн өмнө
178.159.37.142
20mg prednisone - https://prednisonesale.pro/#
Төстэй мэдээ