alim.mn | 2024.10.19
Кино урлагийн зөвлөлийн даргын нөхөр Д.Даваадоржийн зардлыг төсвөөс гаргасан уу?

Засгийн газрын "Шилэн" ажиллагааны хүрээнд "Кино урлагийг дэмжих сан"-гийн мэдээллийг нийтэд нээлттэй болгож, 11 ААН санхүүжилт авсан баримт нь ил болсон. Жүжигчин Г.Ундармаагийн "Ю Тийм" компани "Амира" олон ангит хүүхэлдэйн кино төслөөр дамжуулан уг сангаас 240 сая, Голомтын Баясгалангийн хамаарал бүхий Хүлэгү пикчерс 80 сая төгрөг төгрөгийн санхүүжилт авсан талаар хэвлэлээр гарсан. Мөн Канны кино наадамд төсвөөс тэрбум шахам төгрөг гарч, хэсэг уран бүтээлчид явсан гэсэн хэл ам гарсаар байгаа. Юутай ч Канны кино наадамд Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрам явсан. Ч.Ундралын зам хоногийн төлбөрт 11 сая, онгоцны тийзэнд 5 сая гаруй төгрөг зарцуулжээ. Мөн Кино урлагийг дэмжих сангийн тэргүүн Ч.Ундрал нь нөхөр Д.Даваадоржийг Канны наадам руу дагуулан явж, замын зардлаа Соёлын яамнаас гаргуулсан гэсэн яриа гарч байна. 

 

 

 Соёлын сайдын тушаалаар Ч.Ундрал Кино урлагийн зөвлөлийг тэргүүлэхээр болсон нь жил гаруйн өмнөхөн. Ч.Ундрал даргатай Кино урлагийн зөвлөлийнхөн одоогоор Улаанбаатар хотын хамгийн үнэтэй гэгддэг оффисын нэг Шангри Ла-д тухалж, сарын ТАВАН сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Мөн тус зөвлөлийнхөн өнгөрсөн хоёр сар ээлж дараалан гадаад улсыг зорьж, зөвлөлийн хөрөнгийг тийз, буудал зэрэгт зарцуулж байна гэх шүүмжлэл тасрахгүй байна.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ