alim.mn | 2024.10.19
Оросын Үндэсний номын санд Монголын 8715 ном, 7205 сэтгүүл, 43424 сонин хадгалагдаж байна
САНКТ-ПЕТЕРБУРГ ДЭХ ОРОСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Үндэсний номын сан, Санкт-Петербургийн Үндэсний номын сангийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр онлайн уулзалт амжилттай боллоо. Уулзалтад Монгол Улсын Үндэсний номын сангаас захирал Б.Ичинхорлоо, Ерөнхий номын санч Т.Баярлах, Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, арга зүйч В.Түвшинтогтох, Гадаад солилцооны номын санч Х.Нарандулам, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж нар болон Оросын Үндэсний номын сангаас Ерөнхий захирал И.Г.Гронский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Б.Морозова, Ази, Африк номын тэнхимийн дарга С.В.Бычко, Ази, Африк номын тэнхимийн Монгол номын сан хөмрөгийн эрхлэгч В.Г.Суслова, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн-орчуулагч М.С.Лимаева нар оролцов.
Номын сангийн захирлууд харилцан мэндчилгээ дэвшүүлсний дараа Оросын Үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөгийн эрхлэгч хатагтай В.Г.Суслова "Оросын үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөг", Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В. Түвшинтогтох, Х. Нарандулам нар"Санкт-Петербург хот ба Монголын Үндэсний номын сан" илтгэлийг тус тус танилцуулав.
Уулзалтын үеэр талууд цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаар тохиролцжээ.
Оросын Үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөгт одоогийн байдлаар 8715 ном, 7205 сэтгүүл, 43424 сонин хадгалагдаж байна. Түүний дотор Монголын түүх өгүүлэх онц сонин материал олон байдгаас, жишээ нь 1912-1918 онд Харвин хотод монгол бичгээр гардаг байсан "Монголын сонин бичгүүд" сонины дугаар бүрэн эхээрээ байна.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Petr Buzek
1 жилийн өмнө
105.112.188.99
Танд хувийн болон бизнесийн зээл хэрэгтэй юу? Та урьдчилсан шалгуурт тэнцсэн эсэхээ олж мэдээрэй. Бидэнтэй ::::::petrbuzekloanfirm@gmail.com хаягаар холбогдоно уу Яг одоо Whatsapp: +639773415435
Төстэй мэдээ