alim.mn | 2024.10.19
Хаянаа, Дээгий хоёрын тоглолтын VIP тасалбар 10 хоногийн өмнө дуусжээ
“Номинталст” хамтлагийнхан Монголын сайн хөвгүүдийн хамтлагийн нэг. Хамтлагийн гишүүнд эрт улстөрд хөл тавьж, төрийн албанд удирдах ажилд очсоноор “Номинталст”-ынхан хамтдаа тайзнаа гарахаа больсон. Одоо хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга. Хангэрэл АН-ын идэвхтэй гишүүн, 2012-2016 онд агентлаг удирдаж байв. Хаянаа ч хэсэгтээ Нийслэлд газрын дарга байсан. Хамтлагаасаа “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр муу сайнаараа дуудуулсаар Т.Дэлгэрмөрөн л дуундаа үнэнч явж иржээ. Харин Номинталстын 50 хувь буюу Дээгий, Хаянаа хоёр хамтдаа тоглохоор бэлдэж буй.
  Хаянаа & Дээгий хоёрын зохион байгуулж буй шоу тоглолтын 28-ны тасалбар 10 хоногийн өмнө дуусаж, үзэгчдийн хүсэлтээр 27-ны өдөр нэмэлтээр тусгайлан VIP тоглолтыг бүрэн эхээр нь зориулахаар болсон нь бас л дуусаж байгаа аж.
 Хамтлагийнхан уран бүтээл нь тусдаа болсон шигээ хувийн амьдрал нь холдон салжээ.
  Т.Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий аавынхаа тоглолтын бэлтгэлд ирж,  “Номинталст”-ын Хаянаатай дахин уулзжээ. Энэ тухай Т.Дэлгэрмөрөн “Аавынхаа ахынхаа бэлтгэл дээр Зөөсийхөн хүрэлцэн ирж, хүсэж хүлээсэн хүнээ тэвэрч сэтгэл нь догдолно билээ. Аргагүй дээ 4-р ангиасаа хойш манай хэдийг хараагүй балчирхан оюун ухаанд нь бидний “Номин Талст” нэр л үлдсэн. Одоо тэр 11-р ангийн том эгч болжээ. Сая бид хоёрыг дуулахад нулимс дуслуулчихсан л сууж байна. Одоо нөгөө хоёр ахыг харчих юмсан, ямар хүмүүс байдаг болоо гэж үү. Үр хүүхдүүдийн минь зүрх сэтгэлд ийм сайхан дурсамж үлдээсэн бид хэд үндэстнийхээ хэмжээнд ямар гоё түүх үлдээснээ бодохоор үнэхээр баярлаж бахархах үе ирэх юм даа” гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
IndiaPh
11 сарын өмнө
178.159.37.142
world pharmacy india https://indiapharmacy24.pro/# - cheapest online pharmacy india indiapharmacy24.pro
IndiaPh
11 сарын өмнө
178.159.37.142
indian pharmacy online https://indiapharmacy24.pro/# - buy prescription drugs from india indiapharmacy24.pro
Төстэй мэдээ