alim.mn | 2024.10.19
Эрдэнэт хотын Захирагчийн ажлын албаныхан онцгойрон дүрэмт хувцас хийлгэж "гангарчээ"

Төрийн албанд хийрхэлт хэрээс хэтэрчээ. Уг нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд цагдаа, цэрэг, прокурор, гааль болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчаас бусад төрийн албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас хийлгэхийг хорьсон. Гэтэл энэ журам хаа сайгүй алдагдсаны нэг жишээ нь Эрдэнэ хотын Еахирагчийн ажлын албаныхан өөрсдийн дүрэмт хувцастай болсон явдал юм. Ингэж өөрсдийгөө онцгойлох гээд байдгийг шалтгаан ойлгомжтой.  Чухал албаны дарга нар гэдгээ харуулах гэдэг юм болов уу ... Уг нь захирагчийн ажлын албаныханыг мундаг дарга нар гэдгийг эрдэнэтчүүд бүгд мэднэ дээ ... Энэ бүх хийрхэлтэнд эцэст нь төсөв л хохирч үлдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ