alim.mn | 2024.10.19
Ховдын ЗДТГ-ынхан сар гаруй хугацаанд 26 сая төгрөгөөр идэж ууж аялж зугаалжээ

Ховд аймаг өнгөрсөн онд Э.Болормаа гэдэг залуухан эмэгтэй Засаг даргатай болсон. Одоо өгүүлэх гэж байгаа үйл явдал түүниййг албан тушаалаа авахын өмнөхөн болсон тул ЗДТГ-ынхан эзэнгүйдүүлжээ гэхэд болно. Засаг даргагүй байсан тэрхэн хугацаанд тамгын газрынхан нь нөөц хөрөнгийг гарын бэлэг худалдан авах, зоогийн газарт хооллох, гадаад дотоодод аялж зугаалах салхинд гарах зэргээр сайхан үрэн таран хийжээ. Тэр үед буюу 2022 оны 8-9-р сард ЗГХЭГ-аас “Сум багийн хөгжлийг дэмжих, чадавхижуулах хөтөлбөр”-ийн 500 сая төгрөг шилжин ирсэн байжээ. Тэгвэл аймгийн ЗДТГ-ынхан Байгаль нуурын аялалд 21 хүний 12.6 сая төгрөг, долоон хүн гурав хоног зочид буудалд байрласны 3.7 сая төгрөг, зоогийн газарт хоол идсэний 1.4 сая төгрөг, ахин зоогийн газарт хооллосны 988 мянган төгрөг зэргээр үржээ. Мөн 35-уулаа салхинд гарч “хээрийн хоол ундны үйлчилгээний төлбөрт” 7.5 сая төгрөгийг зарцуулсан байна. Өнөөх 500 сая төгрөгийн 14.3 саяар цагдаагийн газрынхан бас аялаад иржээ. Нийтдээ 20 сая төгрөгөөр эмээл, мөнгөн аяга зэрэг бэлэг дурсгалын зүйл худалдан авчээ. Мөн тэр үед Засаг дарга нь тэргүүн дэд, дэд, орлогч, туслахтай байсан гэнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ