alim.mn | 2024.10.19
Цаг агаарын ая буюу "Цэнхэр залаа"-г бичсэн Хөгжмийн зохиолч С.Баатарсүх Ахмадын асрамжийн газар байжээ
Цаг агаарын ая буюу "Цэнхэр залаа"-г бичсэн Хөгжмийн зохиолч С.Баатарсүх Ахмадын асрамжийн газар байжээ. Тархины цус харвалт оноштой, харааны бэрхшээлтэй, хэлж ярих чадваргүй болж, ахмадын улсын асрамжийн газраас гарч дүүгийндээ асруулж байна.
Монголчуудын хайртай, чихэнд хоногшсон олон сайхан уран бүтээлийн хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн эмчилгээнд зориулж хандивын аян өрнүүлж байна.
Хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн Онцлох бүтээлээс дурдвал
 -Цэнхэр залаа (гитарын гоцлол) *
*Долоон бурхан (гитарын гоцлол)
*Сансрын хөлөг (гитарын гоцлол)
* Цэнхэр залаа (ятгын гоцлол)
* Нүдэн нуур (дуу)
* Цэцгэн зүйрлэл (дуу)
*Дөрвөн улирал хоёр амраг (дуу)
* "Аялгуу" хийлийн гоцлол *
"Алтан ураг" III симфони *
"Хүннү" теледуурь
"Монголын нууц товчоо" VII симфонийг бичсэн энгүй авьяастан, гайхамшигтай авьяастан билээ. "Цэнхэр залаа" шиг аялгуу бичсэн хүн гадаадад тэрбумтан бол манайд асрамжийн газар очжээ. Уран бүтээл, уран бүтээлээ үнэлж чаддаггүй улс даа...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
11 сарын өмнө
66.181.160.104
Яаж холбоо тогтоох вэ
Зочин
11 сарын өмнө
66.181.160.104
Яаж холбоо тогтоох вэ
Зочин
11 сарын өмнө
66.181.160.104
Яаж холбоо тогтоох вэ
Төстэй мэдээ