alim.mn | 2024.10.19
Хэн нь үнэн эсвэл худлаа яриад байна аа

Б.Ганхуягийн биеийн байдал үхлийн аюултай, хүнцэлд хордсон талаар гэр бүлийнхэн нь өчигдрөөс мэдээлж эхэллээ. Үхтэл үр харам гэгчээр одоо Б. Ганхуягийн төлөө зөвхөн гэр бүлийнхэн нь үнэнхүү шаналж, санаа тавина. Өөр хэн ч биш.
Нөгөө талд тангараг өргөсөн төрийн алба хаагчид болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан Б.Ганхуягийн биеийн байдал сайн гэв. Хордлогын бүр эхний шинж тэмдэг ч байхгүй. Элэг, бөөр гэмтээгүй. Амин үзүүлэлтүүд асуудалгүй гэж хариуцлагатай мэдэгдлээ. Гэр бүлийнхэнд итгэх үү, тангараг тавьсан алба хаагчдад итгэх үү. Хоёулаа маш эгзэгтэй сонирхолтой. Б.Ганхуягийн гэм бурууг эцсийн бүлэгт шүүх л шийднэ. Энд бичигч би мэт нь элдэв дүгнэлт өгөх ёсгүй. Гэхдээ нийгэмд ҮНЭН л хэрэгтэй. Бас Дэг журам, Шударга ёс. Цөхөрч үхтлээ эдгээрийг төр нь ч, ард нь ч нэхэх ёстой. Бид тийм Ардчилалсан оронд амьдарч байгаа. Дуулиан шуугианыг далимдуулж, Б.Ганхуягийг чөлөөлүүлэхийн тулд төөрөгдөл үүсгэж, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа бол гэр бүлийнхэн хариуцлага хүлээнэ.
Дарга нарынхаа дохио зангаагаар хөдөлж, үнэнийг нуун дарагдуулсан бол Эрдэнэчимэг эмчээс эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хариуцлага хүлээнэ.
Эрдэнэт хүний амь яригдаж байна. Нөгөө талд Шударга үнэний дэнс хэмжигдэж байна. Хэн нь аль тал нь худлаа эсвэл үнэн ярьж буй нь удахгүй илрэх биз. Аль нь ч байлаа гэсэн том хариуцлага, хүлээлт үүсгэлээ.

Б.ОЮУН


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ