alim.mn | 2024.10.19
Б.Дэлгэрсайхан, Г.Ганболд нар УБТЗ-ыг 60 гаруй тэрбумын алдагдалд оруулжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын орд газраас “Болд төмөр Ерөө гол” компанийн олборлосон төмрийн хүдрийг УБТЗ тарифын багагүй алдагдалтай тээвэрлэж иржээ. Үүнд Оросын тал ихээхэн дургүйцэж, тарифын алдагдалгүй тээвэрлэхийг манай талаас шаардаж байсан удаатай.
Хамгийн хачирхалтай нь, Монголын томоохон компанид хэн ийм хөнгөлөлт олгов?! Төмөр зам хавиар ийм хөнгөлөлтийг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл нар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компанид олгосон гэх юм билээ. Тэд хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хороонын гишүүдийг лоббидож, компанидаа ашигтай шийдвэр гаргуулж дөнгөсөн гэх.
Сүүлийн 10 гаруй жилд манай улс найман сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Үүний 6.8 сая тонныг “Болд төмөр Ерөө гол” компани дангаараа гаргасан байна.
Хамгийн сонин нь УБТЗ хамтарсан нийгэмлэг тус компанийн төмрийн хүдрийг тонн тутамд 1000 төгрөгийн алдагдалтай тээвэрлэж иржээ. Үүнийг сүүлийн 10 жилээр тооцвол УБТЗ 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тооцож болох юм. Дэлхийн зах зээлд, ялангуяа манай гол худалдан авагч урд хөршид төмрийн хүдрийн үнэ сүүлийн жилүүдэд өссөөр байгаа билээ. Тэр хэрээр “Болд төмөр Ерөө гол” компанийн ашиг, орлого өссөн нь мэдээж. Гэтэл УБТЗ алдагдалтай тээвэрлэсэн нь хачирхалтай.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ