alim.mn | 2024.10.19
"Netflix" платформын цувралд Монгол дуучны дуу сонгогджээ
"Netflix" платформын цувралд Монгол дуучны дуу сонгогдсон байна. 2021 оны "People’s Choice" шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт дуучин Магнолианы “The Bride & The Bachelor” дуу сонгогджээ. Энэ дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Магнолиан буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна. Уг цуврал "Netflix" дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ 10-ыг тэргүүлж байжээ. Сонирхуулахад Магнолиан буюу Б.Дөлгөөн" Голомт"-ын Баясгалангийн хүү.

 Магнолиан “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичсэн ажээ. Тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ. Б.Дөлгөөн 2016 оны "Андерграунд" кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьж, уран бүтээлчийн дуу хамгийн таалагдсан учраас клип хийхээр болсон гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
8 сарын өмнө
59.153.112.229
Bayar hurgeyee
Төстэй мэдээ