alim.mn | 2024.10.19
Төрийн банк 2.7 тэрбумаар АТМ, 1.1 тэрбум төгрөгөөр тавилга авна
Төрийн банк АТМ, ПОС, дугаар тараагч, киоскны цаас нийлүүлэх тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 448 сая төгрөг байна. АТМ  нийлүүлэхэд 2.7 тэрбум төгрөг, сторейж нийлүүлэхэд 2.6 тэрбум төгрөг, сервер компьютер нийлүүлэхэд 1.7 тэрбум, ПОС төхөөрөмж нийлүүлэхэд 2.4 тэрбум, тавилга авахад 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар зарлажээ. 
Төрийн банк уг нь 2022 онд 1 тэрбум 755 сая төгрөгөөр 15 ширхэг АТМ авсан. Нэг ширхэг нь 101 сая орчим төгрөг. Одоо 2,7 тэрбумаар АТМ авахаар бодоход үйл ажиллагаа нь ихэд өргөжиж байгаа бололтой.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
8 сарын өмнө
202.126.88.77
Төоийн банкны худалдан авалт дээр сүүлийн 5 жилийн томоохон шалгалт орууоах хэрэгтэй хууль гүйцэж очноо нөхдүүдээ арай арай зүйлс сонсогдож байна лээ шүү
Төстэй мэдээ