alim.mn | 2024.10.19
Хоёр өдөр хуралдаад 4,6 тэрбум төгрөг салхинд хийсгэв үү?

Энэ хоёрдугаар сарын 1-2-ны өдөр "Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” хэмээх сүртэй хурал ёслол төгөлдөр хийсэн билээ. Эдийн засаг сонирхдог хүн бүр ёстой л хөлтэй нь хөлхөж ирсэн. Харин сөрөг хүчний зүгээс ирэх сонгуулиар томсгосон тойрогт өрсөлдөх эрх баригч намын УИХ-д горилогчдын далд сурталчилгаа боллоо гэж дурамжхан байна. Энэ хуралд маш их хэмжээний мөнгө зарцуулжээ. Уг чуулганы төсвийг анх 600 саяд багтаахаар ярьж байсан  төсөв нь гэнэт огцом нэмэгдэж 4.6 тэрбум болсон гэх яриа төрийн ордны тамхины цэгээс тарж байна. Энэхүү эдийн засгийн чуулганыг “Монголын эдийн засгийн форум” нэртэй төрийн бус байгууллага зохион байгуулж ирсэн. Энэ удаа хурал зохион байгуулах төсөв мөнгө энэхүү ТББ-аар дамжсан байна. "Монголын эдийн засгийн форум" хэмээх ТББ-ыг 2010 онд Сү.Батболд, С.Баярцогт, Ч. Сайханбилэг, "Ард" буюу Ч.Ганхуяг /Хас банкны/, Ё.Отгонбаяр, П,Цагаан, Д.Зоригт нарын улстөрчид үүсгэн байгуулжээ. Одоо харин Боожоогийн Лакшмийгийн нэр дээр бүртгэлтэй байдаг.
Тэнгэрт тулсан өртөгтэй, томоохон байшин барих мөнгийг хаана шингээж, яаж энэ чуулганаа зохион байгуулсан зардлыг "Монголын эдийн засгийн форум" ТББ-аас тайлагнахыг шаардмаар байна. Ингэж их хуралддагаараа бол эдийн засаг сэвхийтэл сэргэх боллоо. Гэтэл эдийн засагч хэдэн хүн хуралдаан зохион байгуулах нэрээр их мөнгөөр найрлаж наадчихсан юм биш байгаа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ