alim.mn | 2024.10.19
Д.Хулан: Ганц Женко гэхэд л ~$800.000.000,00-ыг (800 сая ам.доллар) завшсан ч юм уу, зажилсан ч юм уу байгаа!
"МАК"-ийн Нямтайширийн гэргий Хулан гэж эмэгтэй хүү Н.Номтойбаярыг хориход цахимд нэгдэж, үрээ өмөөрсөн ээжийн сэтгэлээр пост бичиж эхэлсэн. Гэхдээ ажил хийж үзсэн, хөдөлмөрч хүний үг цаанаа өөр аж. Одоо фэйсбүүкт 40 гаруй мянган дагагчтай болжээ. Анх сэтгүүлч Г.Алтантүрүү ярьж суусан үеэс хойш жинхэнэ инфлюенсер болоод буй. Тэрбээр саяхан
"Би 1 л жаргалтай амьтан харагдаад байдаг болтой юм аа? Тэгвэл зовлогоо зовоож л явдаг та нарын л нэг. Уг нь зовлон тоочдоггүй, гэхдээ “элээсэн оймсоо тоолох уу даа…” гэдэг шиг, бас нэгийг бодож нэгийг тунгаана биз гэж бодоод яаж хуруу хумсаа хугалж байснаа “тоочъё доо тоочъё” 
Мөнгө угааж мөөг шиг олон чанаргүй барилга барьж зарсангүй. Нэг нь ч гэсэн дэлхийн хөгжилтөй хөл нийлүүлж байж хөгжилд хүрнэ гээд үйлдвэрүүдийн хажуугаар Монголдоо гадаадад байгаа шиг мэдрэмж аваасай гээд 2010 онд 3 а/ж-н төсөл эхлүүлж эхнийхийгээ 13 жилийн дараа буюу 2023 онд л дуусгалаа.
2013 оны дэлхий даяарх эдийн засгийн хямрал тулгарахад хоншооргүй хамтрагчтай олон жил шүүхцэлдэж, амьдын там арбитраар явж,
2020-д хийсээд ирсэн корона, хүүгийн маань хоржоонтой хэлмэгдүүлэлт зэрэг нь төслүүдийг 7 жилээр зогсоож билээ,
Үнэндээ бас уул уурхайн салбартаа түлхүү анхаарч а/ж-д төдийлөн хөрөнгө зарцуулж чаддаггүй байсан,
Эв эгзэгийг нь тааруулж, хадамд гарсан эм өөрийн эцэг эх, ах дүүдээ юм хүртээх гэж хэлж 1, хэрэлдэж 1, нууж 1 өгдөг шиг л юм болох нь холгүй л байлаа.
Хажуу хавиргаас газар тонох, зөвшөөрөл энэ тэрээ сар жилээр гацаах, чулуу хөөлгөх, гар харах гэх мэтийн гадаад тамаас гадна ажил хийдгээс өө гардаг, түүнийгээ багасгах гэж алхам тутам дотоод тамаар аялдаг.
Бидэн шиг хувьчлал тэндэр зээл авалгүй үйлдвэрүүд барьж сургууль цэцэрлэг, боловсролын хөтөлбөр гээд нийгмийн халамжийн хүрээнд т/б т/б-р х/о хийсэн, хийж байгаа компани байхгүй!
Ард түмний татвараас халаасандаа хийгээд зогсохгүй $33.800.000.000,00-н өрөнд оруулсан МАН, АН-д хүсэлтээ тавь л гэж хэлэхээс. Ганц Женко гэхэд л ~$800.000.000,00-ыг (800 сая ам.доллар) завшсан ч юм уу, зажилсан ч юм уу байгаа!" гэлээ.
   Уул уурхай, аж үйлдвэр гээд салбар бүрт амжилттай ажилладаг МАК-д энэ эмэгтэйн оролцоо нөлөө, хатан ухаан их хэрэг болдог нь мэдээж. Хань Б.Нямтайшир нь Баяртай үдэш нэвтрүүлэгч орохдоо асуугаагүй байхад "ажил хэрэгт нь тусалж явдаг ханьдаа баярлаж бахархдагаа" онцгойлон хэлсэн. Энэ бизнес лэди зүгээр ч нэг үг амнаасаа унагахгүй. Хэрэгжүүлсэн төсөл бүр нь асар их амжилтад хүрдэг. ТМАК бол төсөл нь зүгээр цаасан дээр үлддэг компани биш. Хүн аяганыхаа хэмжээгээр сэтгэдэг гэдэг. 800 сая доллар бол багцаатай тоо биз ээ.
Нэг үе цахимд бурхан болтол шүтэгдсэн Женкогийн зэс цухуйж улсаасаа чамгүй  их идсэн гэдэг. Энэ тоог сарын цалингаар амьдардаг бид яаж мэдэж, тоолж барах вэ. Харин хатагтай Хулангийн хэлсэн тоо ханатай шүү!!!

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
7 сарын өмнө
202.126.90.76
Yahav dee. Ene humuus ymar ch baisan uivaagui humuusees deer gj boddog . Yaduu ch bayan ch uivaagui humuus ih bgaa shuu
Irgen
7 сарын өмнө
202.126.90.76
Yahav dee. Ene humuus ymar ch baisan uivaagui humuusees deer gj boddog . Yaduu ch bayan ch uivaagui humuus ih bgaa shuu
Худ
7 сарын өмнө
103.212.116.25
Худ худ. Аймаар худ чааваас. Намайг дагаарай найзын хүсэлт илгээгээрэй гэснээ бантсандаа блок хийчихсэн байсанд нь жигшиж явдаг болсон Бичиж санаа амрав. Ахиад ч бичмээр
Худ
7 сарын өмнө
103.212.116.25
Худ худ. Аймаар худ чааваас. Намайг дагаарай найзын хүсэлт илгээгээрэй гэснээ бантсандаа блок хийчихсэн байсанд нь жигшиж явдаг болсон Бичиж санаа амрав. Ахиад ч бичмээр
зочин
1 сарын өмнө
202.179.24.34
энэ хөгшин чавганц авгай залуу боллоо юу хөөрхий минь улаан плаж өмсчиж нэвсийгээд
Төстэй мэдээ